"НараБара" Улаанбаатарт тоглолтоо хийнэ

оруулсан Алсын Хараа

ӨМӨЗО-ы “NaraBara” хамтлаг Улаанбаатар хотноо “On’n Off”  продакшны танхимд  "Сайн уу" тоглолтоо энэ сарын 16-нд толилуулна.

Тус хамтлаг жазз хөгжмийг Монгол ардын торгон аялгуутай төгс хослуулан тоглодог онцлогтой бөгөөд монголчуудаас дэмжлэг, хандалт авч, урмын үг, хамтлагийн дууны талаар сэтгэгдлээ илэрхийлж байгаа нь дуу хөгжим хил хязгааргүйг баталж, хамтлагт урам дэм өгч  “Сайн уу” хэмээн мэндчилж ийнхүү тоглолтоо хийх гэж буй юм.

Хамтлагийн гишүүд багаасаа “Харанга”, “Алтан Ураг” зэрэг домогт хамтлагийн дуу хөгжмийг сонсож өссөн бөгөөд “Хамт замын хүмүүс” цомог болон дуу хөгжмөөрөө дамжуулан Монгол дахь ахан дүүстэйгээ нөхөрлөл, баяр баясгалан, хайрыг хуваалцах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байна.

Тоглолт нийт хоёр цаг үргэлжилнэ. Тасалбарыг Shoppy.mn-ээр худалдаж байна.

Р.Цэцэгбаяр

Сэтгэгдэл бичих