Бичил 16 цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна

оруулсан Алсын Хараа

Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломж бүрдүүлэхээр нийслэлийн 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эхлүүлж, 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулаад байна.

Түүнчлэн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбарын бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засах, аюулгүй байдлыг хангаж, стандартад нийцүүлэх үүргийг хотын дарга өгсөн юм. Энэ дагуу хүүхдийн тоглоомын талбайн 132 байршилд хяналт шалгалт хийснээс 98 талбайд стандартын шаардлага хангуулж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн зөрчилтэй 17 самбарыг албадан буулгалаа.

Мөн өвлийн бэлтгэл хангах ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийслэлд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд 74 сургууль, 110 цэцэрлэгт орчны стандарт хангуулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.

Сэтгэгдэл бичих