Аэробик гимнастикийн 8 дахь удаагийн Ази тивийн шалгаруулах тэмцээн 9 сарын 15-17-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт болно. Уг тэмцээнийг манай улс 6 жилийн дараа 2 дахь удаагаа зохион байгуулахаар болсон юм.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь бага нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, гуравласан, багийн, аэробик бүжгийн багийн гэсэн 6 төрлөөр зохион байгуулахаар болжээ.
Аэробик гимнастикийн Ази тивийн аваргын төлөө Монгол, Австрали, Камбож, Хятадын Хонг Конг, Энэтхэг, Казахстан, Киргиз, Филиппин, БНСУ, Хятадын Тайвань, Вьетнам зэрэг 11 орны нийт 198 тамирчин өрсөлдөх юм.