Т.Аюурсайхан найзуудтайгаа хамтарч, өөрийнхөө хөдөлмөрөөр морины жүчээ барьсан гэв

оруулсан Алсын Хараа
"Нүүрсний хулгайн" буюу УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ий Захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байгаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултанд хариулав.
Тодруулбал тэрээр: " Надад зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн хоёр үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа. Аль алинд нь би тайлбар өгсөн.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэдэг заалт ерөөсөө хүний санаанд оромгүй, төсөөлөгдөмгүй зүйл. Үндсэндээ МАН-ы Шинэчлэлийн хороо л намд бугшсан зүйлийн эсрэг л  үйл ажиллагаа явуулсан. 2017 оноос үйл ажиллагаа явуулаагүй. Үндсэн хуулиараа хүн эвлэлдэн нэгдэх эрхтэй. Энэ зүйл заалт бол хүнийг гүтгэсэн аймшигтай заалт, нэг ёсны эрүү шүүлт. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгийн тухайд би шалгуулья л гэдэг байр суурьтай байгаа. Хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандаж байна. Намайг сайн шалгасан. Ямар ч нүүрсний хулгайн асуудал байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаагүй удаж байна. Намынхаа бусад хүмүүстэй ч уулзах боломжгүй байгаа." гэсэн юм.
Мөн тэрээр 860 саяын үнэлгээтэй адууны жүчээгээ найз нөхдийн хамт өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр байгуулсан гэж тайлбарлав.
С.Сарнай

Сэтгэгдэл бичих