Яармаг буюу Наадамчдын замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлж, хаалт тавьсан. Харин өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд хаалтуудыг мөргөөд зугтжээ. Үүний улмаас 18 хайс дахин ашиглах боломжгүйгээр эвдэрсэн байна.
Тухайн этгээдийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж, өнөөдөр үүрээр олж тогтоожээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд Яармагт тавьсан хаалтыг мөргөөд зугтсаныг ХУДЗЦХ-ийн алба хаагчид эрэн сурвалжилж үүрээр олж тогтоон шалгаж байна. Ослын улмаас 18 хайс ашиглах боломжгүй болсон. pic.twitter.com/NnDh5GRMB8
— Ч.Батзориг (@Batzorig0014) September 11, 2023