Монголбанк энэ оны 8 дугаар сард 1,805.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 10.3 тонн үнэт металл худалдан аваад байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,079.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 661.2 кг үнэт металл тус тус худалдан авчээ.
Төв банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд өнгөрсөн 8 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 214,043.49 төгрөг байв.