Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17-нд нийслэлийн төв талбайд зохион байгуулагдана

оруулсан Алсын Хараа

34 дэх удаагийн Үндэсний номын баяр есдүгээр сарын 15-17-нд нийслэлийн төв талбайд зохион байгуулагдахаар товлогдсон байна.

Энэ үеэр ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэлсэн бөгөөд өнөөдрийн 23:59 цагт дуусах тул сонирхсон иргэд энд дарж бүртгүүлэх боломжтой.

Жил бүр номын баярт оролцох, зорин очих иргэдийн тоо нэмэгдэж, хүрээлэл тэлсээр байгаа юм. Тухайлбал 33 дахь удаагийн номын баярын үеэр хийсэн судалгаагаар оролцогчдын 42.2% нь эрэгтэй, 57.8% нь эмэгтэйчүүд байгаа нь эрэгтэй уншигчдын тоо өнгөрсөн жилээс нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн Номын гэрэлт ертөнц ТББ-аас мэдээлэв.

Мөн уншигчдын 88.4% нь цаасан ном уншихыг илүүд үздэг ба нэг жилийн хугацаанд худалдан авсан номын тоо найм болж өссөн байна.

Энэ удаагийн номын баярын онцлох зочдын нэг нь "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолоороо монгол уншигчдын танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуа юм. Тэрбээр "Нэпко" болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран хэрэгжүүлж буй "Дэлхийн шилдэг зохиолчид Монголд" төслийн хүрээнд уригдан ирэхээр болсон билээ.

Сэтгэгдэл бичих