Хэнтий аймгийн Биндэр суманд Их хуралдай цогцолбор ашиглалтад оржээ. Энэ талаар "1206 онд Монгол төрийн их хуралдай анх чуулж, их Монгол Улсыг тунхаглан, Чингис хааныг их эзэн хаанд өргөмжилсөн түүхэн газар болох Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Хуралдай” цогцолбор баригдаж, ашиглалтад орлоо" хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн байна.
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Төртогтох цогцолборын загварыг гаргажээ. Уг барилга нь тэнхлэгээрээ 21метрийн диаметртэй хагас бөмбөрцөг хэлбэртэй, мөн хэмжээний зоорийн давхартай, Монгол гэрийн хэв шинжийг агуулсан байна.
Цогцолборыг аялал жуулчлалын зорилгоор Засгийн газраас захиалан бариулжээ.