Манай улсад 433 мянган жуулчин ирээд байна

оруулсан Алсын Хараа

“Монголд зочлох жил”-ийн хүрээнд наймдугаар сарын 30-ны өдрийн байдлаар 433,199 жуулчин манай оронд ирж, дунджаар 650 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт оруулаад байна.

Жуулчдын урсгалыг нэмэх, Монгол орныг сурталчлахаар энэ оны 2, 4, 6 дугаар сард шууд нислэгтэй Япон, БНСУ, БНХАУ-д “Welcome to Mongolia” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан. Мөн энэ онд улсын хэмжээнд 69 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний 3 улиралд болох үйл явдлыг амжилттай зохион байгуулж дууссан. Ач холбогдлоороо чухалд тооцогдох томоохон үйл ажиллагааны нэг нь "Монголын Эдийн засгийн форум", Nas Summit гэдгийг БОАЖЯ онцлов.

 

Сэтгэгдэл бичих