Шинэ авто вокзалд нийтийн зориулалттай талбай 5 дахин нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв буюу “Драгон” төв  “Номин” агуулах худалдааны төвийн хажууд байрлах автовокзал руу нүүж, энэ сарын 25-наас  улс, хот хоорондын зорчигчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг  тус автовокзалаас үзүүлж байна.

Өдөрт дунджаар 3000-4000 хүнд, оргил ачааллын үед 8000-10000 хүнд үйлчилдэг.

Шинэ автовокзалд үйлчилгээгээ чанаржуулж, сайжруулах чиглэлээр нэмэлт тэмдэг тэмдэглэгээ байршуулж байна. Шинэ автовокзал нь нийтийн эзэмшлийн талбай 5 дахин, үйлчилгээний талбай 1.5 дахин нэмэгджээ.

Иргэдэд хэрэгцээтэй бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөл бүрдүүлж байна. Тухайлбал, ариун цэврийн өрөө, гарц, зогсоолын тэмдэг, тэмдэглэгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан такси, ачаагаа зөөх тэрэг, гар утас цэнэглэх цэг, бэлэн мөнгөний машин /ATM/, кофешоп, хоолны газар зэрэг хэрэгцээт бүх үйлчилгээ үзүүлэх юм. Цаашид иргэдэд үзүүлэх үйлчилгээгээ улам чанаржуулж, нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран автобусны зогсоол, зорчих хэсгийг холбох зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Мөн хууль бус тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр  хяналт, шалгалт явуулахыг ЗТХЯ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих