Хичээлийн шинэ жилийн бэлтгэлд зориулсан үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотын Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг 18 байрлалд гарч байна.
Энэ хичээлийн жилд ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас өнгөрсөн оныхтой харьцуулахад хосынх нь үнэ 2000-40 000 орчим төгрөгөөр нэмэгджээ. Их дэлгүүрийн өмнөх талбайд байрлах үзэсгэлэн худалдаанд дотоодын үйлдвэрлэгчдийн урласан сурагчийн дүрэмт хувцасны багц үнийн мэдээллийг хүргэж байна.
“Шилмэл загвар” ХХК:
Бага анги, эмэгтэй форм Эрэгтэй форм
Сарафан 78 000 Хүрэм 78 000
Цамц 34 000 Өмд 49 000
Зангиа 6000 Цамц 34 000
Зангиа 6000
Дунд анги эмэгтэй форм Эрэгтэй форм
Жакет 95 000 Хүрэм 95 000
Юбка 56 000 Өмд 60 000
Цамц 37 000 Цамц 37 000
Зангиа 9000 Зангиа 9000
Ахлах анги, эмэгтэй форм Эрэгтэй форм
Пиджак 108 000 Хүрэм 120 000
Юбка 58 000-62 000 Өмд 65 000
Цамц 40 000 Цамц 50 000
Зангиа 9000 Зангиа 9000
“Бүтээлч Үйлс” ХХК
Бага анги, эмэгтэй форм Эрэгтэй форм
Сарафан 78 000 Хүрэм 78 000
Цамц 34 000 Өмд 49 000
Зангиа 6000 Цамц 34 000
Зангиа 6000
Дунд анги эмэгтэй форм Эрэгтэй форм
Жакет 95 000 Хүрэм 95 000
Юбка 56 000 Өмд 60 000
Цамц 37 000 Цамц 37 000
Зангиа 8000 Зангиа 8000
Ахлах анги, эмэгтэй форм Эрэгтэй форм
Пиджак 108 000 Хүрэм 120 000
Юбка 58 000 Өмд 65 000
Цамц 40 000 Цамц 40 000
Зангиа 9000 Зангиа 9000
“МТОТ” ХХК
Бага анги, эмэгтэй форм Эрэгтэй форм
Сарафан 70 000 Хүрэм 65 000
Цамц 30 000 Өмд 35 000
Зангиа 4000 Цамц 30 000
Зангиа 4000
Дунд анги эмэгтэй форм Эрэгтэй форм
Жакет 80 000 Хүрэм 80 000
Юбка 45 000 Өмд 50 000
Цамц 32 000 Цамц 32 000
Зангиа 6000 Зангиа 6000
Ахлах анги, эмэгтэй форм Эрэгтэй форм
Пиджак 95 000 Хүрэм 100 000
Юбка 50 000 Өмд 60 000
Цамц 34 000 Цамц 34 000
Зангиа 7000 Зангиа 7000
Түүнчлэн, Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийн багц бага бүлгийнх нь 38 000, дунд бүлгийнх 50 000, ахлах бүлгийнх 80 000 төгрөгийн үнээр зарж байна.
”Улаанбаатар принт” ХХК-ийн 12 хуудастай дэвтэр 450, 24 хуудастай нь 900, 36 хуудастай нь 1200, 48 хуудастай нь 1500, 60 хуудастай нь 2000, 96 хуудастай нь 3000 төгрөгийн үнэтэй байв. Бага ангийн сурагчийн үүргэвч хамгийн хямд нь 20 мянга, хамгийн үнэтэй нь 65 мянган төгрөгөөр зарж байлаа.
Үйлдвэрлэсэн улс, тоо хэмжээнээс хамаараад өнгийн харандаа 5000-28000, баримлын шавар 6000-8000, усан будаг 3500-8500, өнгийн цаас 1500-2500, зургийн дэвтэр 1500-4500 төгрөгийн үнэтэй байна.