Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах XIX удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд Унгарын Будапешт хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас Ж.Олонбаяр, Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан нар оролцлоо. Улмаар энэ удаагийн тэмцээний үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од ДАШТ-д тасралтгүй 11 удаа оролцсон амжилтаар Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр хөнгөн атлетикийн марафон төрөлд 11 удаа оролцсон дэлхийд цор ганц гүйгч болсон байна.
нь 2002 оноос хойш тасралтгүй марафонд оролцсон, хэрвээ 2024 оны Парисын олимпын наадамд оролцвол 6 олимпод өрсөлдсөн дэлхийн анхны марафонч болох юм.