Хулгайн машин ашиглан иргэдийг хүчээр машиндаа суулган дээрэмддэг этгээдүүдийг илрүүлжээ

оруулсан Алсын Хараа
Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө хулгайн тээврийн хэрэгсэл ашиглан нийслэлийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг хүчээр автомашиндаа суулган, харанхуй эзэнгүй газар аваачиж зодож, хутга тулган дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн 17-23 насны Т, Б, Т, Н, Г нарын үйлдлийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, дайчлан баривчилжээ.
Дээрх этгээдүүд нь урьдчилсан байдлаар 4 удаагийн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ба зарим этгээд нь удаа дараа ял шийтгэгдэж байжээ.
Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар зорчихгүй байх, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих