ПЁНЬЯН. /KCNA/. Чучегийн 112 дугаар оны 8 дугаар сарын 24-ний өдрийн үүрээр БНАСАУ-ын Сансрыг эзэмших Ерөнхий газраас цэргийн “Манригён-1” хиймэл дагуулыг шинэ төрлийн “Чоллима-1” зөөгч пуужингийн тусламжтайгаар хоёрдахь удаагаа хөөргөв. Хөөргөх ажиллагааг Хойд Пёньян мужийн Чолсан хошууны нутаг дахь “Сохэ” сансрын нислэгийн буудлаас явууллаа.
Шинэ төрлийн “Чоллима-1” зөөгч пуужин 1-р ба 2-р үе шатанд хэвийн байдлаар нисэж байсан бол гуравдахь үед онцгой үеийн дэлбэрэлтийн системд гарсан алдааны улмаас нислэг амжилтгүй болжээ.
БНАСАУ-ын Сансрыг эзэмших Ерөнхий газар мэдэгдэхдээ, онцгой дэлбэрэлтийн системийн хэвийн бус ажилласны шалтгааныг богино хугацаанд тодруулах болно гэлээ.
Тус газраас тайлбарлахдаа, ослын шалтгаан нь угсраа хөдөлгүүрүүд ба системийн найдвартай байдалд нөлөөлөхөөр ноцтой асуудал биш бөгөөд тухайн шалтгааныг нухацтай судлан тогтоосны дараа зохих арга хэмжээнүүдийг авч, тагнуулын гуравдахь хиймэл дагуулыг ирэх 10 дугаар сард хөөргөнө гэлээ.