Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын үндэсний зөвлөлийг байгуулж, Ерөнхий сайд ахлахаар болжээ. Энэ талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Энэхүү зөвлөлийг Ерөнхий сайд ахална. Боловсролын ерөнхий хуульд заасан чиг үүргийн дагуу ажиллана. Иргэдийн дунд сурах бичиг алдаатай байна, сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх шаардлагатай байна гэсэн шүүмжлэл байдаг. Төгссөн хүүхдүүд ажлын байргүй гэдэг асуудал яригддаг. Эдгээр асуудлыг засаж залруулахын тулд зөвлөл ажиллаж, Боловсролын багц хуулийн хүрээнд хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл хийнэ. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг бүх нийтийн оролцооны үндсэн дээр зөвлөлийн хүрээнд шийдэх юм. Эцэг эхчүүд, сурагчид, мэргэжлийн холбоод, нийгмийн байгууллагын төлөөлөл уг зөвлөлд багтана” гэлээ.