Мисс Ч.Содтуяагийн шавь Монголын сайхан бүсгүйгээр шалгарчээ

оруулсан Алсын Хараа
Монгол Улсаа төлөөлөн олон улсын миссийн тэмцээнд оролцох шилдэг гоо бүсгүйчүүдийг наймдугаар сарын 19-нд Тусгаар тогтнолын ордонд тодруулжээ. Энэ жил "Мисс Монголиа-2023" тэмцээнийг 19 дэх жилдээ, "Монгол туургатны гоо бүсгүй-2023" олон улсын тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, 10 шилдэг гоо бүсгүй өрсөлдсөн байна.
Тодруулбал, Увс , Ховд, Архангай, Өвөрхангай , Хэнтий, Булган, Эрдэнэт , Дархан, Төв аймаг болон ОХУ-ын Буриад, Тува улсаас шилдэг гоо бүсгүйчүүд оролцжээ. "Монгол туургатны гоо бүсгүй-2023" тэмцээний тэргүүн миссээр Ж.Мөнгөнцацралт шалгарч, Япон улсад зохион байгуулах "Miss International -2023" тэмцээнд оролцох эрхийн эзэн болсон байна.
Мисс Ж.Мөнгөнцацралтын хувьд мисс, загвар өмсөгч Ч.Содтуяагийн шавь гэнэ. Тэрбээр 11 настайдаа "Азийн модель" агентлагт орж, загварын ертөнцөд хөл тавьжээ.
Мөн тэрбээр нийслэлийн шилдэг хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Нийслэлийн гоо охин, шилдэг хөвгүүн-2015 “ тэмцээний анхны титмийн эзэн болж байв. Мөн тэрбээр “Мисс Монголиа-2018″ тэмцээнд оролцож, гуравдугаар байранд шалгарч байсан удаатай. Ингээд түүний амжилтыг танилцуулъя.
  • Нас: -24
  • Өндөр: – 178 см
  • Жин: -60 кг
  • Биеийн харьцаа: 90-64-95
  • Сургууль: Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль
  • Зорилго: дэлхийг тойрон аялах

Оролцсон тэмцээн уралдаан авсан шагнал :

  • Mонгол туурагтаны мисс-2013-Топ 5
  • Үнсгэлжин загварын тэмцээн-2014-ялагч
  • "Miss teenage of Mongolia"-2014-ялагч
  • "Miss Roastaing-2015"-Дэд мисс
  • "Мисс Монголиа-2018"-Гуравдугаар байр
  • Торгоны зам олон улсын загварын долоо хоног-Торгоны замын "Стар" модель шагнал 2018
  • Азийн олон улсын супер модель-Хамгийн үзэсгэлэнтэй модель шагнал-2018

Сэтгэгдэл бичих