П.Сайнзориг: Шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн...

оруулсан Алсын Хараа
Улсын их баяр наадмын бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуны талаар Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: "32 бөхийн сорьцийг шинжлэхэд нэг бөхөд допинг илэрлээ.
Тамирчинд Б сорьцын шинжилгээнд орох эсэх эрх бий. Б сорьцын шинжилгээний хариуг эцэслэн гарсны дараа нэрийг зарлах дүрэм журамтай. Тухайн тамирчинд бид хүндэтгэлтэй хандаж, Б сорьцын шинжилгээнд орох эрхийг зөвшөөрөх хэрэгтэй. Эсвэл допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсний дараа олон нийтэд нэрийг зарлаж болно. Үүний дараа хариуцлагын асуудал яригдана" гэв.
М.Чой

Сэтгэгдэл бичих