Б.Ганхуягийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ

оруулсан Алсын Хараа
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг өчигдөр хэлэлцжээ.
Яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах”... гэж зааснаар мөн түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна. Б.Ганхуягийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дараах заалтуудад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа билээ.
-22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/,
-22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/,
-18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/

Сэтгэгдэл бичих