Олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 7, 13, 14, 26, 27, 29, 42, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зарим хэсэгт айл өрх, аж, ахуй, нэгж, байгууллага, авто замын зорчих хэсгүүд усанд автсан нөхцөл байдал үүссэнийг дүүргийн холбогдох мэргэжлийн алба хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Мэргэжлийн байгууллагаас бороо үргэлжлэн орно гэж мэдээлж байна. Иймд иргэд та бүхэн дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
-Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
-Эвдрэл үүссэн зам, гүүр, ус ихтэй замаар зорчихгүй байх,
-Гол усны түвшин нэмэгдэж, үерлэж байгаа тул баталгаат зам гүүрээр зорчих,
-Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгаан ашиглалт, угсралтын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.