Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газраас ачаалал өндөртэй, гурван ээлжид шилжих эрсдэлтэй байгаа сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар 7 болон 8 дугаар сард ажиллах төлөвлөгөө, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр зорьж буй талаар мэдээлэл солилцож, зөвлөмж чиглэл өгөв.
Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зориулалтаар түрээслэх 20 хичээлийн байрыг судалж, түрээслэгч нартай хэлэлцээр эхлүүлээд байна. Түрээсийн ажлын хэсэг цаашид үргэлжлүүлэн ажиллах юм. Мөн засвар тохижилт хийх, сургуулиудад мэдээлэл, зөвлөмж өглөө.
Монгол Улсын Засгийн газраас гурван ээлжид шилжих эрсдэлтэй нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдвэрлэхээр холбогдох тогтоол, шийдвэрийг баталсан.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бусад яамд, агентлагуудтай хамтран хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, түрээсийн зориулалтаар барилга байгууламж судлах, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарим төсвийн эх үүсвэрийг шийдвэрлэх, засвар тохижилтын ажлуудыг зохион байгуулах чиг үүрэг хүлээн ажиллаж буй юм.