Засгийн газрын хуралдаанаар баталсны дагуу энэ сарын нэгнээс эхлэн төрийн албан хаагчдын цалинг хамгийн багадаа 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Энэ шийдвэрийн хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үндсэн цалингийн доод хэмжээ нэг сая төгрөг болж, 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ.
Соёлын салбарынхны цалин дунджаар бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр буюу 61 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр тус салбарын цалингийн доод хэмжээ 590.0 мянган төгрөгөөс 69 хувиар нэмэгдэж 1.0 сая төгрөг болсон байна. Үүнээс гадна соёлын салбарынханд ажилласан жил, үр дүн, гүйцэтгэл, орон нутагт ажилласны зэрэг нэмэгдэл нь тооцох эрх зүйн орчин бүрдсэн. Тодруулбал, үр дүнд суурилсан цалингийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл, мэргэшлийн нэмэгдэл болон орон нутагт ажилласны тэтгэмж авах боломжтой болсон байна.
Соёл урлагийн салбарынхан өнгөрсөн 5-р сард цалин нэмэх шаардлагыг тавьж, үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байсан юм.