Найруулагч Г.Жигжидсүрэн Хөдөлмөрийн баатар боллоо

оруулсан Алсын Хараа

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Хөдөлмөрийн баатар цолоор: Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнг шагналаа. Түүний Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичиж кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан жинтэй хувь нэмрийг нь үнэлж тус шагналыг олгов.

Ардын багш цолоор:

  • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Дайчаагийн Дорж,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Жигжидсүрэнгийн Дугаржав,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн түүхийн музейн эрхлэгч асан, бэлтгэл хурандаа Гончигийн Хүүжий,

Гавьяат багш цолоор:

  • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор Мустафагийн Алей,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улаанбаатар театрын ерөнхий найруулагч Пунцагийн Урнаа,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн дарга, мэргэшсэн нягтлан бодогч Гүнсэнгийн Алтанзаяа,

Хүний гавьяат эмч цолоор:

  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч асан, хүүхдийн их эмч Лхамсүрэнгийн Золзаяа,
  • Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн “Монгол анагаах ухааны төв” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Сүрэнжидийн Сээсрэгдорж,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ахмад уран бүтээлч, бүжигчин Цэрэндоржийн Эрдэнэчимэг,

Гавьяат хуульч цолоор:

  • Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан, хуульч, өмгөөлөгч Банзрагчийн Ганбаатар,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • “Ховд эко цемент” төслийн захирал Сандагийн Балжинням,

Гавьяат барилгачин цолоор:

  • Барилгын хөгжлийн төвийн зөвлөх, төсвийн сургалтын багш Борхүүгийн Сарантуяа

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Төвдийн Аюуш,
  • Хилийн цэргийн дугаар ангийн эсгүүрчин Гомбожавын Ханд,
  • Монголын Хуульчдын холбооны Архив бичиг хэргийн эрхлэгч Тангадын Жимсээ,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан, жолооч Чулууны Сайнбуян,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал Цэрэндоржийн Мөнх-Өлзий,
  • “Монпеллетс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Баянжавын Цогбадрах,
  • Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын салбарын эрхлэгч Тойсомын Базаррагчаа,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Чин хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Гэндэнсүрэнгийн Гүнсмаа,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хошууч Базарсадын Болдбаатар,
  • Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Баттулгын Нэргүй,
  • Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Цэрэнгийн Туяацэцэг,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Дамдинжавын Хадбаатар,

 Алтан гадас одонгоор:

  • Нийслэлийн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Цэрэнгийн Ариунжаргал,
  • “Монголын Мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч Дагвадоржийн Сувдмаа,
  • “Очирдагинас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий менежер Жамбалдоржийн Доржханд,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Сайнбуянгийн Тайван,

Цэргийн хүндэт медалиар:

  • Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Хорооны командын байрын ахлах ахлагч Линагийн Цэрэндэжид,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Хүннү эйр” ХХК-ийн Нислэгийн албаны агаарын хөлгийн дарга Хангайн Санчир нарыг шагналаа.

Л.Балхжавын "Амин хайрын эх орон", "Бурхан эх орон", "Миний Монголын наадам" бүтээлд Төрийн шагнал хүртээлээ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Амин хайрын эх орон”, “Бурхан эх орон”, “Миний Монголын наадам” бүтээлүүдэд өнөөдөр Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Эдгээр бүтээлийг эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулах, их түүх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн төр ийнхүү үнэлж байна.

Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав нь Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж буй эрхэм билээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Сэтгэгдэл бичих