Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв. ЗХХ-ийн сайдын мэдээлснээр айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг эцэслэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тогтсон байна.
Монгол, Хятадын авто тээврийн хэлэлцээр байгуулагдсанаар Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт импортын ачаа тээвэрлэх, мах, ноолуур гаргаж хямд үнэтэй жимс жимсгэнэ авах боломж бүрдэж байгаа аж.
Монгол, БНХАУ, ОХУ-г холбосон төмөр замын хоёр дахь коридор болох Зүүн босоо чиглэлийн төмөр замын 1.8 тэрбум ам долларын гэрээг баталжээ.
Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээ, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгасан байна. Түүнчлэн БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хоттой Монгол Улсад гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Эх сурвалж: Ikon.mn