Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Welcome to Mongolia” арга хэмжээнд оролцлоо

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг онцгойлон дэмжиж, олон улсад Монгол Улсыг сурталчлах бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Бээжин хотноо “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож ”Улс хоорондын найрсаг харилцааны суурь нь хүмүүс хоорондын харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа байдаг. Энэ удаагийн албан ёсны айлчлалын агуулга ч хүмүүс хоорондын, аж ахуйн нэгж хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэлээ” гэж хэллээ.

Монгол-Хятадын бизнес форумд оролцож байх үед хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн хөрөнгө оруулалт 600 сая ам.доллар буюу гурван тэрбум юань байсныг зарлаж байсан. Харин энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхэд хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичиг зурагдсаар 2.8 тэрбум ам.доллар буюу 20 тэрбум юаньд хүрсэн байна. Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн зүүн босоо тэнхлэгийн төмөрзамын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн санхүүжилтийн хэлэлцээр бүрэн шийдвэрлэгдлээ гэсэн мэдээллийг Ерөнхий сайд хэлээд энэ бол харилцан итгэлцлийн, шинэ сэргэлтийн гүүр бэхжиж байгаагийн бодит илэрхийлэл юм гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд ”Welcome to Mongolia” арга хэмжээг БНХАУ-ын бизнес, аялал жуулчлалын салбар, урлаг соёлын 350 гаруй төлөөлөгчдөд Монгол орны түүх, соёлын хэлхээг илэрхийлсэн “Дөрвөн улирал” тоглолтыг толилууллаа. 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж буй бөгөөд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авна гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл бичих