Даваа гарагт Лондоны ICE биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 22.58 ам.доллар болж буурсан бол Америкийн "WTE" маркийн нефтийн үнэ нэг торх нь 20 ам.доллараас доошилж унасан байна. Энэ нь 18 жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт юм.
Сүүлийн нэг сарын хугацаанд нэг торх нефтийн дундаж үнэ 50 гаруй хувиар буурчээ. Шинжээчид үүнийг олон оронд хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас эрэлт буурч байгаатай холбон тайлбарлаж байна. Үүнээс гадна, нефтийн олборлолтыг бууруулах талаар ОХУ ОПЕК-ийн орнуудтай тохиролцож чадаагүйтэй холбоотойгоор ОХУ, Саудын Арабын хооронд эхэлсэн "үнийн дайн" нефтийн үнэ унахад нөлөөлж байна гэж шинжээчид үзэж байгаа ажээ.
ЛОНДОН. /BBC/