АН-ын зарим гишүүд "Нэг Монгол" хөдөлгөөн байгуулжээ

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл өчигдөр хуралдаж,  “Нэг Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулжээ. Тус хөдөлгөөний тэргүүнээр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал сонгогдсон байна.

Тэрбээр энэхүү хөдөлгөөнийхөө талаар мэдээлэл өгөхдөө "Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүд санаачлан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг оролцуулсан "Нэг Монгол" хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. Энэ хөдөлгөөн нь АН-ын эв нэгдлийг хангаж, намынхаа үйл ажиллагаа болон гишүүдийнхээ чадавхийг сайжруулах зорилготой. Түүнээс биш ямар нэгэн фракц биш. Энэ хөдөлгөөн нь ямар нэгэн хүнээс хамааралгүй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих