Т.САЙХАН
С.Батдөлийн урьдчилсан хэлэлцүүлэг БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /06.20/ боллоо. Шүүхээс түүний гэм буруугийн шүүх хурлыг зургадугаар сарын 30-нд товлов. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос нэр бүхий долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2301000010020 дугаартай хэрэгт зарим яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдол хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр 2023 оны зургадугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж тэдэнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 09.00 цагт явуулахаар товлон зарлалаа. Гэм буруугийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч С.Батдөлийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, бусад шүүгдэгч нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Эх сурвалж:www.polit.mn