Нутгийнхаа дэвжээнд зодоглох жүдочид тодорлоо

оруулсан Алсын Хараа

Жүдо бөхийн Улаанбаатар Их дуулга тэмцээн 6-р сарын 23-25-ний өдрүүдэд болно. Одоогоор тус тэмцээнд оролцохоор 22 улсын 120 жүдоч мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Тэдний дунд дэлхийн аварга Криста Дэгүчи, Маттиас Кассэ тэргүүтэй шилдгүүд багтаж байгаа юм.

Улаанбаатар Их дуулгад оролцох АНЭУ-ын бүрэлдэхүүнд гэхэд Б.Алтанцэцэг, Б.Хорлоодой, Б.Нармандах нарын гурван монгол жүдоч багтжээ.

Монголын жүдо бөхийн холбоо зургаадугаар сарын 23-25-нд болох "Их Дуулга" тэмцээнд зодоглох тамирчдаа албан ёсоор зарлалаа. Манай улсаас нутгийнхаа дэвжээнд нийт 54 (эрэгтэй 28, эмэгтэй 26) жүдоч зодоглохоор болсон байна.

Эрэгтэйчүүдийн бүх жинд дөрвөн төлөөлөгч барилдах бол эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д тус бүр гурван тамирчин зодоглоно. “Ташкент-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Ариунболд, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Ё. Басхүү, Л.Энхрийлэн тэргүүтэй манай жүдочид “Стэп Арэна”-д ард түмнийхээ өмнө дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх юм.

"Улаанбаатар-2023" Грандсламд зодоглох жүдочид:

Эрэгтэйчүүд:

60 кг: Э.Сумъяабазар, Э.Ариунболд, Б.Цогт-Очир, К.Ёолк

66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, Г.Сод-Эрдэнэ, Л.Өнөболд

73 кг: Б.Эрдэнэбаяр, О.Уранбаяр, Л.Энхдөл, А.Өсөхжаргал

81 кг: Г.Болор-Очир, Б.Батболд, Э.Буянцагаан, Б.Баяндүүрэн

90 кг: Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, Ц.Ган-Эрдэнэ, Ц.Дагвадорж,

-100 кг: Б.Гончигсүрэн, Б.Хүдэрчулуун, Г.Хангарьд, Б.Сумъяабазар

+100 кг: О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц, А.Арман, Т.Хангал

Эмэгтэйчүүд:

 48 кг: Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Э.Хүслэн, Ж.Анударь

52 кг: Л.Сосорбарам, Ц.Гал-Од, М.Нандин-Эрдэнэ, Т.Ариунзаяа

57 кг: Л.Энхрийлэн, Э.Номинтуяа, О.Оюунчимэг, А.Намуундалай

63 кг: Б.Ганхайч, М.Ичинхорлоо, Д.Есүй, Ц.Сүнжидмаа

70 кг: С.Лхагвадулам, Б.Баасанжаргал, Б.Ганзаяа, Б.Ням-Эрдэнэ

-78 кг: О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, Ц.Энхчимэг

+78 кг: А.Адъяасүрэн, Д.Номинзул, Д.Жаргалмаа нар өрсөлдөхөөр болжээ.

Сэтгэгдэл бичих