Орон нутгийн нислэгийг найман чиглэлд сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин буурууллаа

оруулсан Алсын Хараа

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд МИАТ компани орон нутгийн 8 чиглэлд зургаадугаар сарын 30-наас долоо хоногт 1-3 удаа 2-2.5 дахин хямд үнээр нислэг үйлдэнэ.

Тодруулбал, тус компани Ховд аймгийн Ховд чиглэлд энэ сарын 30-наас 7 хоног бүрийн Мягмар, Баасан, Ням гараг бүр нислэг үйлдэнэ. Тийзийн үнэ нэг талдаа 405,000 - 451,000, хоёр талдаа 810,000-902,000 төгрөг байна.

Өмнөговь аймаг Даланзадгад чиглэлд долоодугаар сарын нэгнээс 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Бямба гараг бүр нислэгтэй. Тийз нь нэг талдаа 250,000 - 340,000, хоёр талдаа 500,000 - 680,000 төгрөг аж.

Завхан аймаг Улиастай чиглэлд дээрх өдрөөс 7 хоног бүрийн Даваа, Пүрэв, Бямба гарагт нислэг үйлдэнэ. Тийзийн үнэ нэг талдаа 316,700 - 376,000, хоёр талдаа 633,400 - 752,000 төгрөг.

Говь-Алтай аймаг Алтай чиглэлд долоодугаар сарын гуравнаас 7 хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт нислэг үйлдэнэ. Тийзийн үнэ нэг талдаа 366,500 - 426,000, хоёр талдаа 733,400- 852,000 төгрөг.

Хөвсгөл аймаг Мөрөн чиглэлд ирэх сарын зургаанаас 7 хоног бүрийн Лхагва, Пүрэв, Бямба гарагт нислэгтэй. Нислэгийн тийзийн үнэ нэг талдаа 250,000 - 340,000, хоёр талдаа 500,000 - 680,000 төгрөг байх юм.

Дорнод аймаг Чойбалсан чиглэлд мөн өдрөөс 7 хоног бүрийн Лхагва гарагт нислэгтэй. Тийзийн үнэ нэг талдаа 268,500 - 308,500, хоёр талдаа 537,000 - 617,000 төгрөг аж.

Увс аймаг Улаангом чиглэлд долоодугаар сарын дөрөвнөөс долоо хоног бүрийн Мягмар, Баасан гарагт нислэг үйлдэнэ. Тийз нь нэг талдаа 400,000 - 426,300, хоёр талдаа 800,000 - 852,600 төгрөг байна.

Баян-Өлгий аймаг Өлгий чиглэлд мөн өдрөөс 7 хоног бүрийн Мягмар, Баасан гарагт нислэгтэй. Тийзийн үнэ нэг талдаа 405,000- 451,000, хоёр талдаа 810,000 - 902,000 төгрөг байна.

Тийзийг “Эйр Транс” ХХК, “Аэрмаркет” ХХК, “Эйрлинк Монголиа” ХХК, “Мон Аэр Тур” ХХК, “Эйр тикет” ХХК, “Эйр эксперт” ХХК, ”Эйр Экспресс Трэйвэл” ХХК, “Тапатрип Эжэнси” ХХК, “АЙ ТРИП ЭЙР” ХХК, “Лэтс Трэвел” ХХК-ийн агентаар борлуулж байна.

Орон нутгийн нислэг сэргэснээр хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, жуулчид, хүүхэд, хөгшид болон газраар зорчих боломжгүй иргэдэд агаарын тээврээр шуурхай зорчих боломж бүрдэж байгаагаас гадна Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан нисэх буудлыг олон улсын болгох ажилд ахиц гарах аж.

Сэтгэгдэл бичих