Тавантолгой ДЦС-ын гүйцэтгэгч, санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер зарлажээ

оруулсан Алсын Хараа

Тавантолгой дулааны цахилгаан станц (ДЦС)-ын 450 МВт-ын хүчин чадалтай бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих тус ДЦС-ын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендер зарлажээ.

“Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК нь Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 300МВт+150МВт гэсэн 2 үе шаттай хэрэгжүүлэх юм. Эхний ээлжийн 300МВт-ын түлхүүр гардуулах нөхцөлтэй EPC гэрээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж байна.

Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих тус станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг Эрчим хүчний яамнаас зарлаж байгаа тул сонирхсон этгээдийг оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл бичих