Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ улс орон даяар эхлэхэд хоёр хоног үлдээд байна.
Монгол Улсын хэмжээнд энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөөс 34 117 нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Тэдний 54 хувь буюу 18 334 нь орон нутагт, 46 хувь буюу 15 783 нь Улаанбаатар хотод ерөнхий боловсролын 12 дугаар ангийг суралцан төгссөн юм. Мөн өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн шалгуулагчид нэмэгдсэнээр 40 мянга орчим залуус ЭЕШ өгөх юм.
Шалгалтын хуваарийг танилцуулж байна.
Зургаадугаар сарын 15-нд:
- 10.00 цагт Түүх
- 14.00-15.20 цагт Англи хэл
Зургадугаар сарын 16-нд:
- 10.00-11.40 цагт хими
- 13.00-14.20 цагт Газар зүй
- 16.30-17.50 цагт Нийгэм судлал
Зургадугаар сарын 17-нд:
- 10.00-11.20 цагт Биологи
- 14.00-15.40 цагт Матемиатик
Зургадугаар сарын 18-нд:
- 10.00-11.40 цагт Физик
- 13.00-14.20 цагт Орос хэл
- 16.00-17.20 цагт Монгол хэл