Германд коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 4600-гаар нэмэгдэж, 61913 болжээ.
Роберт Кохын нэрэмжит вирус судлалын хүрээлэнгээс мэдээлснээр, коронавирусийн халдвараар 583 хүн нас барсан байна. Хойд Рейн-Вестфал, Бавари болон Баден-Вюртемберг мужид халдварын хамгийн олон тохиолдол илэрсэн хэвээр байгаа аж.
Германд вирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор эмнэлэг, шуудангийн газар, шатахуун түгээх станц, эмийн сан, дэлгүүрүүдээс бусад бүх газруудыг хаагаад байгаа юм. Зарим мужийн иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хоригложээ.
БЕРЛИН. /TASS/