З.Шинэчагтга Оросын боксчинтой нударга зөрүүлнэ

оруулсан Алсын Хараа

Энэ сарын 10-нд Бангкок хотод ONE холбооны “ONE Fight Night 11” тэмцээн болно. Тус тэмцээнд аваргын бүсний төлөө хоёр тулаан болох бөгөөд холимог тулаанч З.Шинэчагтга Оросын боксчин Илья Фреймановтой нударга зөрүүлэх юм.

Илья Фрейманов хувьд 27 настай. Холимог тулаанд нийт 13 тулалдаж, 11 ялсан. Үүнээс есийг нь хүнд цохилтоор хожсон байдаг. Одоо дөрөв дараалан ялаад байгаа залуу. Тай бокс, кик боксоор хичээллэж байсан бөгөөд Краснодар хотын Кузнч клубт хичээллэдэг. Өнгөрсөн жил ONE холбоонд анхны тулаанаа хийж, алдарт Мартин Нгуенийг эхний үед буулгаж авсан тамирчин. Мэргэжилтэн шинжээчид тэр дороо Ильяг холбооны шинэ од хэмээн цоллож эхэлсэн юм. Манай тамирчныг ялахад аваргын бүсний тулаан хийх эрх ойртох тул энэ удаагийн тэмцээнд асар их ач холбогдол өгч байгаа нь тодорхой.

Манай тамирчны хувьд ONE Championship холбоонд 5 тулалдаж, 4 ялсан үзүүлэлттэй. Харин сүүлийн тулаандаа хориотой цохилт хийж, ялагдсан юм.

Оросын тамирчин Илья Фрейманов “Холбооноос надтай тулалдах ямар ч тамирчин алга гэж байснаа гурван сарын дараа Монголын тулаанчийг санал болгосон. Угаасаа З.Шинэчагтга л ганцаараа надтай тулалдахад бэлэн гэж хэлсэн гэсэн. Би эхлээд өөр өрсөлдөгч олж өг гэж шаардсан. Ли толгойны гэмтэл нь эдгэрсэн байх гэж хэлээд бүтээгүй. Монголоос өөр тулаанч байхгүй гээд би зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Харин одоо монгол өрсөлдөгчөө их “хайрлаж” байгаа. Бусад шигээ битгий алга болчихоосой гэж бодоод л. Монгол тулаанчийг чансааны хэдэд жагсдагийг би сонирхоогүй. Холбоонд 7 тулалдаж, нэг удаа ялагдсан, нэг удаа улаан картаар торгуулсан гэсэн. Одоо дараалан ялж байгаа юм уу даа. Гэхдээ одоо хамгийн чухал нь энэ монгол тамирчныг ялах. Хүнд цохилтоор ялж, хоёр дахь шагналаа авахад элдэв яриа багасах болно. Харин одоо энэ монголтой зодолдохоор бэлтгэж байна. Өрсөлдөгч тодорлоо, бэлтгэл ч ханалаа, жиндээ ч орлоо. Тулаанд би бэлэн байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл бичих