Ерөнхий сайдын захирамжаар Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг өчигдөр томилжээ. Г.Өнөрбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан юм.
Завхан аймгийн Засаг даргаар томилогдсон эрхмийн боловсрол болон ажилласан байдал:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль,
2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),
2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2001-2003 МУИС-ийн НШУС-д цагийн багш
2003-2005 МУИС-ийн НШУС-д дагалдан багш
2005-2007 МУИС-ийн НШУС-д багш
2007-2009 МУИС-ийн НШУС-д дэд профессор
2005-2006 Үйлдвэр, Худалдааны Яаманд мэргэжилтэн
2006-2007 Барилга, Хот Байгуулалтын Яаманд хэлтсийн дарга
2008-2009 Гадаад Харилцааны Яаманд мэргэжилтэн
2009-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013-2016 УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, Ажлын албаны дарга
2016.09.21-2023.04.12 Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байв.