Д.Амарбаясгалан: Боловсролын зээлийн сангийн үр нөлөөг монгол хүн бүр хүртдэг болно

оруулсан Алсын Хараа

Т.САЙХАН

Засгийн газраас БЗС-тай холбоотой асуудлаар зарим шийдвэрийг гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Боловсролын зээлийн сангийн үр нөлөөг монгол хүн бүр тэгш хүртдэг болно. Боловсролын зээлийн сангаас зээл олгох процесс нь 11 шат дамжлагатай, дамжлага бүрдээ хүний оролцоотой байсан байна. Тиймээс үүнийг автоматжуулж, хүний оролцоогүй болгохоор боллоо. Шаардлагыг хангаж л байгаа бол сонгон шалгаруулалтад оролцох, зээл авах боломжийг нээж өгье гэж байгаа. Үүний дагуу шаардлагатай хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулна. Монгол Улсын иргэн бүрд хүртээмжтэй байдлаар зохицуулна. Түүнээс бус өмнөх алдаа дутагдал дээр нь үндэслээд ийм сан байх шаардлагагүй гэж үзэж болохгүй.

Цаашид бусад сангуудын үйл ажиллагааг ч ийм болгоно. Хүний хүчин зүйлээс ангид байх ёстой" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих