БНХАУ-ын дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ны Баяннуур хотод ажиллан, цөлжилтийн иж бүрэн хяналт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, тус улсын зүүн хойд, баруун хойд, хойд нутгийн ойн бүс зэрэг экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтын тухай хурлыг даргалан хуралдуулж, үг хэлсэн байна.
Тодруулбал Хятадын удирдагч, цөлжилтөөс иж бүрэн урьдчилан сэргийлэх, " гурван хойд"-ын ойн бүс зэрэг экологийн гол төслүүдийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх нь тус улсын экологийн аюулгүй байдал, улс орны бүтээн байгуулалт, тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой. Зовлон зүдгүүрээс айхгүй, урт удаан хугацаанд шаргуу хөдөлмөрлөж, шинэ эрин үед Хятадыг цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх шинэ гайхамшгийг бүтээж, эх орныхоо хойд нутгийн ногоон халхавчийг бэхжүүлэн, үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулахад улам их амжилт гаргах ёстой хэмээн онцолжээ.
Зургадугаар сарын 5, 6-ны өдөр тэрээр ӨвөрМонголын өөртөө Засах Орны Баяннуур хотын байгалийн нөөц газар, орчин үеийн хөдөө аж ахуйн парк, ойн ферм, ус ашиглалтын байгууллагаар явж ажилласан байна.
Г.Бямба