Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаан өнөөдөр болов.

Финалд Архангай аймаг ба Булган аймгийн баг нийт 5 тойрог барилдсанаас Архангай  аймгийн баг 16:9-өөр ялж, "Алтан цом"-ын анхдугаар цомын эзэн болж 250 сая төгрөгийг гардан авлаа.

АРХАНГАЙ - БУЛГАН 16:9
Нэгдүгээр тойрог (1:4)
1. у.г М.Бадарч - Б.Түвшинтөгс  0:1
2. у.х Б.Зоригтбаатар - Э.Сумъяабат 0:1
3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Б.Түмэндэмбэрэл 1:0
4. а.х.а С.Сүхбат - Х.Цогтгэрэл у.н 0:1
5. а.а Э.Мөнхжаргал - Д.Амарсайхан у.н 0:1
Хоёрдугаар тойрог (5:0)
1. у.г М.Бадарч - Э.Сумъяабат у.н 1:0
2. у.х Б.Зоригтбаатар - Б.Түмэндэмбэрэл у.н 1:0
3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Х.Цогтгэрэл у.н 1:0
4. а.х.а С.Сүхбат - Д.Амарсайхан у.н 1:0
5. а.а Э.Мөнхжаргал - Б.Түвшинтөгс у.н 1:0
Гуравдугаар тойрог (2:3)
1. у.г М.Бадарч - Д.Амаржаргал у.н 0:1
2. у.х Б.Зоригтбаатар - Х.Цогтгэрэл у.н 0:1
3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Д.Амарсайхан у.н 1:0
4. а.х.а С.Сүхбат - Б.Түвшинтөгс у.н 0:1
5. а.а Э.Мөнхжаргал - Э.Сумъяабат у.н 1:0
Дөрөвдүгээр тойрог (4:1)
1. у.ар Р.Пүрэвдагва - Д.Амарсайхан у.н 1:0
2. у.г М.Бадарч - Х.Цогтгэрэл у.н 1:0
3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Б.Түвшинтөгс у.н 1:0
4. а.х.а С.Сүхбат - Э.Сумъяабат у.н 0:1
5. а.а Э.Мөнхжаргал - Д.Амаржаргал у.н 1:0
Тавдугаар тойрог (4:1)
1. у.ар Р.Пүрэвдагва - Б.Түвшинтөгс у.н 1:0
2. у.г М.Бадарч - Д.Амарсайхан у.н 1:0
3. у.х О.Мөнх-Эрдэнэ - Э.Сумъяабат у.н 1:0
4. а.х.а С.Сүхбат - Д.Амаржаргал у.н 0:1
5. а.а Э.Мөнхжаргал - Х.Цогтгэрэл у.н 1:0
Мөн хэсгийн барилдаанд хамгийн олон буюу 10 барилдаанаас 10 давсан улсын харцага Ц.Бямба-Отгон, шигшээ барилдаанд хамгийн олон буюу 45 барилдаанаас 39 давсан улсын начин Д.Хүдэрбулга нарт МҮБХ-ны Батламж, мөнгөн шагнал гардуулсан бол “Бэлгэдлийн баг” буюу үзэгчдээс хамгийн олон санал авсан зургаан бөхөд мөн "Батламж" гардуулав.
Бэлгэдлийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /1930 санал/, улсын гарди М.Бадарч /1393 санал/, улсын заан М.Лхагвагэрэл /1085 санал/, улсын начин Э.Батмагнай /1081 санал/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /1028 санал/, сэлгээнээс орсон бөхчүүдээс улсын арслан Р.Пүрэвдагва /1692 санал/ тус тус авч "Бэлгэдлийн багийн гишүүн"-ээр тодорсон юм.
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn