Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох дээр санал тогтсон

оруулсан Алсын Хараа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүнг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Тэрбээр “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн өмнө долоо хоногийн хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонссон. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа ярилцаад, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох дээр санал тогтсон. Ингэхдээ 78 нь можаритор, 48 нь пропорциональ тогтолцоогоор сонгогддог байхаар санал нэгдлээ. Энэ саналаа бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дэмжиж оролцоно.

Шинэ Үндсэн хуулиа батлах үед буюу 1992 онд манай улс 2 сая 50 мянган хүнтэй байсан. Тухайн үед нэг тойрогт 27 мянган иргэн байсан бол өнөөдөр 3,5 сая хүнтэй болсон байна. Гишүүдийн тоог 126 болгохоор ярилцсан нь хүн амын өсөлттэй холбогдуулж гаргаж ирсэн тоо" гэлээ.

Сэтгэгдэл бичих