Японы мэргэжлийн сүмогийн Нацү башё тавдугаар сарын 13-27-нд Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд болж өндөрлөлөө. Энэ удаагийн нацү башёд дөрвөн тэмцээн өнжсөний дараа дохёдоо эргэн ирж барилдсан 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 даваа, 1 унаатай түрүүлж Эзэн хааны цомыг найм дахь удаагаа гардав.
Тэрбээр сүүлийн өдөр озэки Такэкэйшог өвдөг шороодуулсан юм. Монголын бусад бөхчүүдээс энэ башёд 10-аас дээш даваа авбал озэки цолны болзол хангах байсан сэкивакэ Кирибияма Б.Лхагвасүрэн зорилгодоо хүрсэн төдийгүй үүргээ гино-шо буюу техниктэй бөхийн шагналыг өөрийн болгож чадлаа.
Тэрбээр сүүлийн өдөр нутаг нэгт Хоошёорюүд өвдөг шороодсноор манай 2 сэкивакэ хоёулаа 11 даваатай башёг өндөрлүүлэв. Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд ирэх Нагоя башёд озэки цолны болзол сонсож барилдах нь тодорхой болсон юм.