Домогт дуучин Тина Тернер таалал төгсжээ

оруулсан Алсын Хараа

/CNN/. АНУ-ын домогт дуучин Тина Тернер 83 насандаа лхагва гарагт таалал төгсжээ.

“Рок-н-роллын хатан хаан" гэгддэг дуучныг таалал төгссөнийг түүний төлөөлөгч “Facebook” хуудсаар мэдээлсэн байна.

Тина Тернер удтал хүндээр өвчилж байгаад Швейцарын Цюрихээс холгүй орших Кюснах хот дахь гэртээ амьсгал хураажээ.

Тэрбээр уран бүтээлийн замналынхаа турш дэлхий даяар 150 сая хувь цомог борлуулж, Грэммийн шагналыг 12 удаа хүртэж, 1991 онд Рок-н-Роллын алдрын танхимд нэрээ мөнхөлжээ.

Тина анх нөхрийнхөө “The Kings of Rhythm” хамтлагийн туслах дуучин байсан бөгөөд удалгүй гоцлол дуучин болж, 1960-аад оны эхээр уг хамтлаг нэрд гарч эхэлжээ. 1973 онд тэдний “Nutbush City Limits” дуу АНУ-д хит болж байв. 1978 онд гэр бүлээ салгаж, 1980-аад оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэрбээр 1980-аас 90-ээд оны дэлхийн хамгийн алдартай рок, поп дуучин байсан билээ.

Сэтгэгдэл бичих