Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөрТокио хотын Рёогокү Кокүгикан ордонд болсон. 11 өдрийн дараах байдлаар ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Асанояма нар арван даваа, нэг унаатай башёг тэргүүлсэн хэвээр.
Өдгөө 29 настай, озэки асан Асанояма өчигдөр Мэйсэйг давсан бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэнг буулгаж авсан.
Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки цол хүртэхэд ердөө ганцхан даваа үлдлээ. Дэвжээний ах ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн Кирибияма өчигдөр Хирадоүмиг давж, есөн даваа, хоёр унаатай болов. Өнгөрсөн башёгийн аварга түүнд энэ башёд ч түрүүлэх боломж бий.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил Ичиямамотог давж, таван даваа, зургаан унаатай болсон бол Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд нар ээлжит ялагдлаа хүлээжээ.
Одоогоор түрүү бөхийн өрсөлдөөн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Асаонаяма, Кирибаяма Б.Лхагвасүрэн нарын хооронд өрнөж байна. Нацү башё өндөрлөхөд дөрвөн барилдаан үлдлээ.