Боловсролын зээлийн сангаас эрх мэдэлтнүүд өөртөө болон хамаарал бүхий этгээдүүддээ хууль, журам зөрчин тэтгэлэг олгон, гадаадын их, дээд сургуульд суралцуулж, түүнийгээ мөн л хууль, журам зөрчин тэглүүлж байсан нь тодорхой болоод байна. Тэдний нэг нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга асан, Миеэгомбын Энхболдын "сайн дүү" Ц.Сандуй болж байна. Тодруулбал түүний хүү С.Арьяндэв Боловсролын Зээлийн Сангаас 117 мянган ам.доллар буюу 409 сая төгрөг авч АНУ-ын Калифорниа их сургуульд суралцжээ.
Ц.Сандуйг "60 тэрбум"-ын схем гэгчийг боловсруулалцан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" нь тогтоогдон, шүүхээс ял сонссон гэмт этгээд болохыг иргэд сайн мэднэ.
Тэгвэл түүний аав Ж.Цэндсүрэн мөн л МАН-ын ахмад гишүүн, Сонгинохайрхан дүүргийн анхны Засаг даргаар ажиллаж байсан нэгэн ажээ.
Э.Миеэ