Аравдугаар сараас өмнө 810 автобус оруулж ирнэ

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт энэ онд 810 автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа. Үүнд их багтаамжийн 600, дунд багтаамжийн 50, цахилгаан 160 автобус байх бөгөөд тавдугаар сард 20, зургаадугаар сард 120, долоодугаар сард 130, наймдугаар сард 187, есдүгээр сард 150, аравдугаар сард 130 автобус оруулж ирэх юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн аравдугаар сараас өмнө бүх автобусаа оруулж ирэхээр төлөвлөж байгааг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.

Сэтгэгдэл бичих