Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийгээд буцсан.
Айлчлалын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Фэйсбүүк, Твиттер, Инстаграм дахь албан ёсны хуудсаар хоёр минутын урттай бичлэг цацагдсан юм.
Твиттерт тус бичлэгийн монгол тайлбартай хувилбарыг одоогоор 108 мянган хүн үзсэн бол франц тайлбартай хувилбарыг 240 мянган хүн үзжээ. Бичлэгийн талаарх зарим онцлох сэтгэгдлийг орчуулбал:
-“Монгол Улс тэргүүн зэргийн дипломат үйл ажиллагаа явуулж байна”
-“Танай сайхан улсыг илүү сайн мэдэх боломж олгосонд баярлалаа. Манай Ерөнхийлөгчийг ийм сайхан хүлээж авсанд талархаж байна. Удахгүй Францад уулзъя”
-“Монгол Улс бол Хятадын хөрш. Ихэнх хятад хүмүүс Монголыг Өвөр Монголоор төсөөлдөг. Энэ бол Монгол Улс Эммануэл Макроныг хүлээн авч буй бичлэг”
-“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оруулсан энэ бичлэгийг үзээрэй. Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө”
-“Монгол Улсыг Евровишнд урихгүй юугаа хүлээж байгаа юм бэ”
-“Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар Монгол Улсын төр, засгаас хийсэн энэ бичлэг маш сайхан болжээ”
-“Франц хүн болж төрснөөрөө бахархмаар байна уу? Энэ энэ бичлэгийг үз”
-“Энэ бичлэгийн санаануудыг хараарай. Гайхалтай”
-“Маш сайхан хийжээ. Үзэсгэлэнтай байгаль. Агуу байлдан дагуулагчдын нэрээр нэрлэгдсэн түүхэн газар нутаг. Орос, Хятадын дунд орших энэ улс өөрийгөө чөлөөлж чаджээ. Ирэх намар бид Монголын Ерөнхийлөгчийг хүлээж авна”
-“Киноны тийзер шиг болжээ. Дараагийнх нь Эммануэл Макроны гол дүрд нь тоглосон “Монголд зочилсон нь” кино”
-“Зөөлөн хүчний бодлогын онцлох жишээ. Баярлалаа”
-“Үзэсгэлэнтэй. Улаанбаатар, Чингис хаан, Говь. Мөрөөдлийн газрууд”
-“Гоё бичлэг байна. Монголд очмоор санагдаж байна”