Шүүхийн сахилгын хороо шүүгч Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарыг "шүүнэ"

оруулсан Алсын Хараа
Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо өнөөдөр иргэн Г.Батбаярын өргөдлийн дагуу Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарыг "шүүх" гэж байна. Хурал өглөөний 9:00 цагт товлогджээ.
Г.Батбаяр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд дээрх шүүгчдэд холбогдуулан "...Гурван шатны шүүхээр шийтгэгдээд байсан С.Баярцогтын хэрэгт хүчингүй болсон хууль хэрэглэж мөрдөн байцаалтад буцаасан" гэх агуулга бүхий өргөдлийг АТГ-т гаргажээ.
Харин АТГ үүнийг нь 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд Шүүхийн сахилгын хороонд шилжүүлжээ. Тус хороо эдгээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж дуусаад ийнхүү хурал зарласан байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих