Comedy Lab-ийнхан дөрөвдүгээр сарын 1-нд “Live show” хийнэ

оруулсан Алсын Хараа

Маргааш дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярын өдөр. Энэ өдөр Comedy Lab клубын гишүүд "Инээдээр дархлааг дэмжье” уриан дор нэгдэж,  Gem Stage "Live Show” онлайн тоглолтоо олон нийтэд хүргэхээр болжээ.

Тодруулбал: Тус клубын комедианууд "Жем Интернэшнл” ХХК-ийн санаачлан зохион байгуулж буй "Gem Stage” онлайн цуврал тоглолтын 4дэх дугаарт оролцож байгаа юм. Та "Gem Stage” онлайн Live Show-г маргааш орой буюу дөрөвдүгээр сарын 1-нд 19.30 мин-аас дараах фейсбүүк хуудсуудаар үнэ төлбөргүй хүлээн авч үзээрэй.

Энэхүү Live Show нь "Comedy Lab” клубын 1 насны ойн баярын тоглолт гэдгээрээ онцлог.  Та бүхнийг фейсбүүк хуудсаар үнэ төлбөргүй шууд дамжуулах комедиануудын Live Show үзэж, инээдээр дархлаагаа дэмжихийг уриалж байна.
#Монгол_хүн_бүр_эрүүл_байг!

Сэтгэгдэл бичих