2023.05.18-ны 02:10 минутад дэслэгч Т.Ариунболд, дэд ахлагч С.Намнансүрэн, дэд ахлагч Б.Мүттасир нар Чингэлтэй дүүргийн 3 хороо Улсын их дэлгүүрийн зүүн талд .... УБЕ тээврийн хэрэгслийг шалгахад иргэн Г, Т, С нар эм тариур бүхий шингэн тариа, өвчин намдаах эм /соруулын зориулалтаар ашиглагдсан байж болзошгүй/ тугалган цаас, шатаж харалсан мөнгөн дэвсгэрт зэрэг эд зүйлсийг бие авч явсныг олж тогтоосон.
Үзлэгээр этгээдийг тестээр шалгахад хар тамхины төрлийн метавитамин зэрэг үл мэдэгдэх хоёр төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис илэрчээ.
Тус хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна.