УИХ-д суудалтай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН, УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Д.Тогтохсүрэн: "УИХ-д суудалтай намууд зөвшилцөн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой байр сууриа нэгтгэлээ. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохоор мажоритар системээр 76-г, 50 -ыг нь хувь тэнцүүлсэн системээр сонгохоор шийдсэн. Уг төслөө УИХ-д өргөн барина" гэв.
Харин ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Маш их олон яриа хэлцэл болж байна. Өчигдөр УИХ-д суудалтай намууд маш олон цаг сууж ярьсан. УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан явцаас харахад тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж байна. Харин 152 гэдэг тоо арай их байна л гэж байгаа. Зөвшилцөл бол парламентын соёл. Тиймээс бид 40-60 гэсэн харьцаатай байя гэсэн АН-ын саналыг хүндэтгэн хүлээж авч байна. Энэ асуудал шийдэгдсэнээр Монгол Улс цаашаа том алхана гэдэгт бид итгэлтэй байгаа. УИХ-ын 126 гишүүнтэй болно гэдэгт санал нэгдэж байна. Мөн УИХ-ын өнөөгийн төсөв өсгөхгүй байя гэдэгт санал нэгдсэн." хэмээсэн юм.