Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилна

оруулсан Алсын Хараа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад ирэх долоо хоногт айлчилна.  Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын 19-21-ний хооронд Японы Хирошима хотод "Их 7"-гийн уулзалтад оролцож, дараа нь Монгол Улсад айлчилна гэж эх сурвалж мэдээллээ.

Энэхүү айлчлал нь 2011 оноос хойш хоёр орны хооронд хийж буй дээд хэмжээний айлчлал болох юм. Учир нь, 2011 онд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл БНФУ-д айлчилснаас хойш хоёр тал өндөр дээд хэмжээний айлчлал хийгээгүй юм. Энэ утгаараа хоёр орны цаашдын харилцаанд чухал ач холбогдолтой айлчлал болно гэж судлаачид үзэж байна.

Францын Ерөнхийлөгчийн айлчлалаар талууд ураны олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлд тодорхой яриа хэлэлцээ хийнэ гэсэн хүлээлт бий. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Атомын цахилгаан станц Монгол Улсын хувьд шинэ сэдэв. Нэлээд нухацтай судлах хэрэгтэй. Би эрчим хүчний судалгааны хүрээлэнг судлаад танилцуул гэсэн байгаа. Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна гэж байгаа. Энэ талаар Засгийн газар тухайн үед нь ярина. Одоо үр дүн гараагүй байхад ярьж болохгүй байна" гэсэн билээ.

Сэтгэгдэл бичих