Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 5 дугаар сарын 19-30-ны өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор Ховд аймагт зохион байгуулна.
Энэ хүрээнд Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар Ховд аймагт ажиллаж, Засаг дарга Э.Болормаа, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нартай уулзлаа.
Тэд тэмцээний бэлтгэл ажлын явц болон зохион байгуулалтын бусад асуудлын талаар хэлэлцэж, мэдээлэл солилцов.
Аймгийн Засаг даргын захирамжаар Санхүү төсөв, Ёслол хүндэтгэл, Хэвлэл мэдээлэл маркетингийн салбар хороо болон Тэмцээн зохион байгуулах салбар хороо, Тэмцээний бэлтгэл хангуулах салбар хороог тус тус байгуулжээ. Хороод чиг үүргийнхээ дагуу бэлтгэл ажлыг сайтар хангаж, тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.